Зайсангийн барилгуудад шалгалт хийжээ

2014 оны 6 сарын 20

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны тавдугаар сарын 6-наас эхлэн Хан-Уул дүүргийн 11 хороо буюу Зайсангийн амны 31 байгууллагын 235 барилга байгууламжид шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэн, аж ахуй нэгжүүд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хууль зөрчсөн, барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй гэсэн нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Зайсангийн ам төрийн тусгай хамгаалалттай газар нутаг тул аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгодог байна. Гэтэл аялал жуулчлалын зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд зориулалтыг өөрчилж, орон сууцын барилга барьчихдаг тогтолцоо бий болсон байна. Мөн Зайсангийн ам орчим төвийн бохир, цэвэр усны шугам сүлжээнд холбогдоогүйгээс аж ахуй нэгж, иргэд нийтдээ 280 гаруй гүний худаг гарган, ашиглаж байна. Ингэж олон худгаар усыг соруулах нь Богд хан уулын байгаль орчин, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөхийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоосон байна.

Эдгээр барилгуудын компани зөрчлийг ангилан үзвэл  29 нь аялал жуулчлалын чиглэлээр эрх авсан ч орон сууцын барилга барьсан, 7 нь зураг төслийн магадлал хийлгээгүй, 15 нь архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, 13 нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа бол 13 нь шалгуулахаас татгалзсан байна. Тиймээс эдгээр 13 АНН-ийг холбогдох хууль хяналтын байгууллагад нь шилжүүлэх бол шалгалтаас гарсан дүнг анх зөвшөөрөл олгосон БОНХЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд зөвлөмж шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Шалгалтад орохоос зайлсхийж, Мэргэжлийн хяналтын байгууллагад баримт материалаа ирүүлэхээс татгалзсан 13 аж ахуй нэгж:

  1. “Мон Ти ар” ХХК-ийн аялагчдын сууц
  2. “Сайн констракшн” ХХК-ийн орон сууцны барилга
  3. “Каркас” ХХК
  4. “Бат аян” ХХК
  5. “Оюуны зураг” ХХК-ийн орон сууцны барилга
  6. Иргэн Одсүрэнгийн амралт үйлчилгээний цогцолбор сууцны барилга
  7. “Эсү” ХХК
  8. “Рома” ХХК
  9. “Тэмүүлэнбаатар” ХХК
  10. “Оюуны ундраа” ХХК-ийн Зайсан аялал жуулчлалын цогцолбор
  11. Иргэн Одсүрэнгийн амины сууцны барилга
  12. “Одод групп” ХХК
  13. “Финанс энд Сервис” ХХК
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4742
0 эможи
keyboard_arrow_up