Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын уулзалт болж байна

2014 оны 6 сарын 20

Мэдээлэл технологийн үндэсний парк нь 2012 онд мэдээлэл солилцон, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөгжлийн загварыг нэвтрүүлэх,  зорилгоор Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллагын нэг нь  болсон байна. Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9- дэх уулзалт 6-р сарын 19-21-ны өдрүүдэд манай улсад анх удаа болж байна. Азийн шинжлэх ухааны паркуудын холбоонд манай улс нэгдсэнээр бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, мөн хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олонд таниулах боломж нээгдэж байгаа юм байна.

Удирдлагуудын хурлаар  БНСУ, Тайвань, Япон зэрэг орноос шилдэг паркуудын туршлагаасаа хуваалцан илтгэл тавьсан бол Манай улсаас Эдийн засаг хөгжлийн яамны инноваци олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Бэхбат Монголын үндэсний инновацийн тогтолцоо ба түүнд шинжлэх ухаан технологийн паркын эзлэх байр сэдвээр тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4741
0 эможи
keyboard_arrow_up