Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ

2017 оны 9 сарын 25

Дараагийн Ерөнхий сайдын нэр тодрохоос өмнө шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын  сураг чимээ дуулдаад эхэллээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хатагтай горилж байгаа талаар хэвлэлүүд бичих болов.

Уул уурхайн салбарын гэх тодотголтой Ц.Гарамжав байгаль орчны салбарыг эртнээс сонирхож эхэлсэн нэгэн. Энэ сонирхлоо бага багаар ахиулсаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог даргалан ажиллах болсон бол энэ удаад барьцаа лавшруулж Байгаль орчин хариуцсан сайдын суудал сонирхож эхэлсэн нь энэ бололтой.

Тэгвэл “Монполимет” группийг 18 жил удирдсан, уул уурхайн салбарт 29 жил ажилласнаараа бахархдаг гэх Ц.Гарамжав Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Туул гол дотор ил цагаанаар драг хөвүүлэнг алт ухаж байгаа талаар иргэд цахимд мэдээлсэн нь анхаарал татлаа.

Магадгүй энэ утгаар нь харвал Байгаль орчны сайдад зүтгэж байгаа Ц.Гарамжавын далд санаа нь гол усны голдирол дагуу үйл ажиллагаа явуулж буй энэ мэт алт олборлолтын бизнестэй нь холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47386
0 эможи
keyboard_arrow_up