Багш нар ирэх ПҮРЭВ гарагт дахин ажил хаяна

2017 оны 9 сарын 24

"Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа.

Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу өгсөн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.

Мэдэгдлийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт ЕБС-ийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаясан. Тэгвэл ирэх пүрэв гараг буюу 26-ны өдөр ахин ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47373
0 эможи
keyboard_arrow_up