“Хөгжлийн хөтөч-Номинчууд”-ийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг шилдэг татвар төлөгч компаниудын нэг бол “НОМИН Холдинг” ХХК билээ.
Тэгвэл өнөөдөр “НОМИН Холдинг” ХХК үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтыг “НОМИН холдинг” ХХК-ний салбар компаниудын удирдах болон гүйцэтгэх түвшний нийт ажилчдын хүсэл, тэмүүлэл, санал санаачлага, дуу хоолойг сонсож алсын хараа, бизнесийн чиг бодлого, стратеги төлөвлөгөөг ажилтнуудын өөрсдийнх нь санал санаачлагад тулгуурлан тулгамдаж буй асуудлуудаа хамтран хэлэлцэн хөгжлийн гарцаа тодорхойлж, чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх зорилготой хийж байна.
Мөн 25 жилийн түүхийг харуулсан гэрэл зураг болон электрон барааны үзэсгэлэн гаргасан байна.
Чуулга уулзалт нь “Боломж ба хөгжил”, “Брэнд үйлдвэрлэл”, “Үйлчилгээний төгөлдөршил” гэсэн гурван салбар хуралдаанаар гурван танхимд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд судалгаа, тоо баримт, сайн муу туршлагуудаас санаа авч зөвлөлдөн хөгжлийн гарц шийдлүүдийг тодорхойлох юм.
“Номин Холдинг” ХХК нь нийт 4000 гаруй ажилчин, 30 салбар дэлгүүр, 25 нэгж компанитай бөгөөд барилга, үйлдвэрлэл, банк санхүү, даатгал гэх мэт маш олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус компани нь татвараа үнэнч шудрага 100 хувь төлсөн төдийгүй төлсөн татвараа тоон хэмжээнд гаргаж үзэхэд хүүхдийн цэцэрлэг 205, ерөнхий боловсролын сургууль 104 барьж болохоор татварыг улсдаа төлжээ.
Ирээдүйд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг зөвхөн сүлжээ дэлгүүрүүд дээрээ борлуулах биш экспортод гаргах, үйлдвэрлэгч нараа дэмжих, хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх зорилготой аж.