Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй

2017 оны 9 сарын 22

Мэдээллийн технологийн үндэсний паркаас нэгэн сонирхолтой сургалтыг зохион байгуулах гэж байна. Үйлчилгээний байгууллагын удирдлагуудад зориулсан уг сургалт нь 10-с илүүгүй тооны суралцагчид бүртгэх ба хүн бүр өөрийн байгууллагын кэйс дээр анализ хийж үйлчилгээнийхээ загварчлалыг боловсруулах юм. СЭЗИС-ийн багш / phd / Чулуунбаатар Энхболд-н сонирхолтой ярилцлагыг видеоноос үзнэ үү.

21-р зууны нийгэм эдийн засгийг хөдөлгөгч гол хүч бол “ бүтээлч үйлдвэрлэл ” хэмээн дэлхий нийт үзэж байна. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь хүний мэдлэг ур чадварт тулгуурлан хийгдэж буй нийгэм эдийн засгийн бүхий л зүйлсийг хамааруулан үзэж байна. Н. Энхболд нь Энэтхэг улсад улс төр олон улсын харилцййны мэргэжлээр мастер, Тайвань улсын НСКИ их сургуульд олон улсын бизнесийн  удирдлага мэргэжлээр мастераа хамгаалж тус сургуульд бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлэээр докторын  зэргээ хамгаалсан юм.

Доктор Н.Энхболд нь үйлчилгээг загварчлах гэсэн дэлхий нийтэд трэнд болж буй ойлголтыг  монголд анхлан ярьж сурталчилж байгаа бөгөөд бодит бизнесийн салбарт туршигдсан практик сургалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үйлчилгээг загварчлах нь сургалт нь үйлчилгээний байгууллагын тулгамдаж буй асуудлыг тодорхойлж бодит шийдлийг гарган хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах сургалт юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47303
0 эможи
keyboard_arrow_up