“MOON DANCE” хамтлаг ДАШТ-д оролцохоор боллоо

2017 оны 9 сарын 21

Зураг

“Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг латин бүжгийн “Moon dance” хамтлаг өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болсон “Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2017”-ий дархан аварга болж, ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Харин энэ жилийн ДАШТ-ийг Австри улсын Вена хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн тус хамтлагийн 18 бүжигчин, багийн дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нарын хамт амжилтаа ахиулахаар оролцох болсон талаар хамтлагийн ахлагч О.Эрдэнэ-Очир ярив.

Тэд өнгөрсөн жил Герман улсын Бремэн хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бvжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлж, эх орондоо латин бүжгийн анхны цомыг авч ирсэн билээ.

Эх сурвалж: Montsame.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47295
1 эможи
keyboard_arrow_up