Элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж дууслаа
2014 оны 6 сарын 20
Өчигдөр физик, Газар зүйн хичээл, Нийгмийн тухай мэдлэгийн шалгалтуудыг авснаар орон даяар явж Элсэлтийн ерөнхий шалгалт дууслаа. Энэ жилээс эхлэн ЭЕШ өгч байгаа нийт хүүхэд монгол хэл, бичгийн шалгалт өгсөн. Энэ сарын 14-нд явагдсан монгол хэл, бичгийн шалгалтад улсын хэмжээнд 38 мянга 342 хүүхэд хамрагдах байсан ч 36 мянга 775 хүүхэд буюу 95.9 хувь нь шалгалтад хамрагджээ.Заавал өгөх ёстой монгол хэл, бичгийн шалгалтад нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 1400 хүүхэд хоцорсны улмаас орж чадаагүй бол 1000 гаруй хүүхэд шалгалтаа огт өгөөгүй. Эдгээр 1400 хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авахаар болсон бөгөөд шалгалтын хугацааг Боловсролын үнэлгээний төвөөс зарлах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4729
0 эможи