БАЯРТ МЭДЭЭ: Монголын анхны ухаалаг утас ирэх сард худалдаанд гарна
Монголын анхны “Могул Сонор” ухаалаг гар утсыг ирэх сарын 5-наас хэрэглэгчдэдээ хүргэхээр болсон. Монгол инженерүүдийн программ хангамжийг нь хөгжүүлсэн, андройд 4.2 үйлдлийн системтэй энэхүү утсыг зах зээлд хамгийн хямд буюу 149.000 төгрөгөөр борлуулахаар болжээ. “Могул Сонор” ухаалаг утсыг бүх оператор компанийн хэрэглэгчид ашиглах боломжтой. Dual core процессор, 512 MB RAM, 4GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой, дөрвөн инчийн дэлгэцтэй, олон улсын стандарт хангасан, интернэтийн орчинд ашиглах боломжтой, хоёр сим картыг дэмжин ажиллах боломжтой зэрэг олон давуу талтай бөгөөд салбарынхан “Могул Сонор” утсыг “Хямд үнэтэй, сайн үзүүлэлттэй” хэмээн дүгнэж буй аж. Тасралтгүй ярианы горимд бүтэн өдөр ашиглах боломжтой уг утсандаа “ITZONE”- ийнхан зургаан сарын баталгаат хугацаа өгч байгаа аж.