Долоон настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2017 оны 9 сарын 20

ARSLAN.mn

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдрийн байдлаар нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Үүнд зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 5 хүн гэмтжээ.  0-10 насны 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. 

Тухайн өдөр явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  • ХУД-ийн нутаг То вангийн гудамж, 19-р хорооллын үйлчилгээний урд замд Sonata-6 маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 7 настай Н-г мөргөж гэмтээсэн. 
  • СБД-ийн нутаг Цахилгаанчны уулзварт Avante XD маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla, T.Crown маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргүүдийг шалгаж байна. 

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 47 ХҮҮХДИЙН АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Энэ оны эхний 8 сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Орон нутагт зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол 85 хувийг эзэлж байхад нийслэлд ослын улмаас гэмтсэн хүүхэд 64,3 хувийг тус тус эзэлж байгаа юм. 

Үүнээс үзвэл нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. 

Иймд Замын цагдаагийн алба, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Алтан намар” өртөөчилсөн сургалтыг аялал хэлбэрээр Горхи Тэрэлжийн “Болор” зусланд зохион байгуулан явуулж байна.

Уг арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 160, 161, 191, 2, 68, 54 дүгээр зэрэг цэцэрлэгийн 900 гаруй хүүхэд, 320 орчим эцэг, эх, багш ажилтнуудыг хамруулжээ. 

 

Эх сурвалж: ЗЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47244
0 эможи
keyboard_arrow_up