Ихэнх нутгаар нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулав
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
20, 24-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.









