“Жолооч нар хууль бусаар торгуулсан гэж үзэж байгаа бол торгуулийн хуудсаа авч ирээд шалгуулж болно“

2017 оны 9 сарын 18

ARSLAN.mn

Автомашины дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгохгүй анхааруулга өгч байгаа хэмээн Замын Цагдаагийн албанаас мэдээлж байсан.

Гэвч дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцоход 40,000 мянган төгрөгөөр торгож байна гэх мэдээлэл иргэдийн дунд байна.

Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр "Дугаарын хязгаарлалтын тухай журам батлагдаж байж торгох эсэх нь тодорхой болно. Энэ журмыг Нийслэлийн Засаг дарга баталдаг бөгөөд одоогоор манайд захирамж гарсан талаар мэдээлэл ирээгүй байна. 

Өмнө нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцвол найман мянган төгрөгөөр торгодог байсан. 

Харин шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд дугаарын хязгаарлалттай холбоотой хариуцлагын асуудлыг тусгаагүй.

Тиймээс одоогоор замын тэмдэг тэмдэглэл зөрчсөн гэдэг үндэслэлээр 20,000 төгрөгөөр торгож байгаа. 

Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалтын журмаа шинэчлэн батална. Уг журмыг батлахдаа иргэдээс санал асуух юм. 

Одоогоор дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хуулиараа хариуцлага тооцохгүй. Харин Цагдаа нар анхааруулга өгч, дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаас нь ажиллаж байгаа.

Хууль бусаар торгож байгаа зүйл байхгүй. Хэрвээ торгуулсан бол торгуулийн хуудсыг авч ирээд шалгуулж болно. Үнэн худал нь мэдэгдэхгүй торгуулчихлаа гэх асуудал гараад байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47135
0 эможи
keyboard_arrow_up