ӨНӨӨДӨР: Мэргэжлийн сэтгүүлчдийн уулзалт болно
10:00 цагт: НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяагийн санаачлагаар Нийслэлийн Хангарьд байрны "Б" зааланд Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хорооны "Дахин барилгажуулах" талаар тус хорооны иргэд, Нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, оролцсон хэлэлцүүлэг болно.
10:30 цагт: Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Тайланд улсын Гадаад хэргийн яамны агентлаг болох Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэсэн 3 байгууллага хамтран “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэх болон 3 орны хамтын ажиллагааны одоогийн байдал, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн стратеги, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцоно. Хаана: Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газарт
11:00 цагт: “АВИЛГЫН ЭСРЭГ БИЗНЕС” мэргэжлийн сэтгүүлчдийн уулзалт болно. Хаана: Монгол Контент ХХК-ийн байр
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинет толгойтын 65-р сургууль дээр нээлтээ хийнэ. Уг төсөлд эхний ээлжинд СХД-ийн 65, 9-р сургууль 80, 84, 91-р цэцэрлэгийн нийт 7670 хүүхдийг хамруулж, эрүүл шүдтэй болгохоор ажиллаж байгаа аж.









