Хот хоорондын автобуснууд хурд хэмжигчтэй боллоо
2014 оны 6 сарын 20
Хот хоорондын зорчигч тээвэрт явдаг бүхий л автобусанд GPS буюу хурд хэмжигч төхөөрөмж суурилуулжээ.
Ингэснээр хот хооронд зорчигч тээвэрлэдэг тээвэрлэгчдийн хариуцлага сайжирна гэж албаныхан үзэж буй аж.
Мөн цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж тухайн тээврийн хэрэгсэл төөрч будилах, эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд хаана байгааг нь тогтоох боломжтой болж байгаа юм.
Өмнө нь хурд хэтрүүлснээс болон өөр бусад шалтгаанаар осол их гардаг байсан. Тэгвэл одоо хот хоорондын автобусны жолоочийг 80 км цагаас илүү хурдтай явбал удирдлагын төвөөс “Хурдаа хас” гэсэн дохио өгөх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4712
0 эможи