“Ubs 25 жил” бүх нийтийн дугуйн баяр болно

2017 оны 9 сарын 15

Уралдахаас оролцох нь чухал!!!
 “UBS 25 ЖИЛ” БҮХ НИЙТИЙН ДУГУЙН БАЯР
 
Үзэгч түмэнтэйгээ 25 жилийн турш хамт байгаа UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн дугуйн баяр 2017.09.16-ны Бямба гарагт Буянт-Ухаа спорт цогцолбороос, Айцын даваа, Өлзийт хороолол, Шувуун фабрик, чиглэлийн 40 км засмал зам, 10 км шороон зам бүхий тойрог замд зохион байгуулагдана.
Ерөнхий зохион байгуулагч: UBS телевиз
Хамтран зохион байгуулагч: Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/
                                                Монголын дугуйн холбоо /МДХ/
                                                “Спорт бүх нийтийн үйлс” ТББ
Спортыг дэмжигч:                  “АTTILA” - Дугуйн брэнд дэлгүүр
Дугуйн спортыг дэмжигч:      “ТЭРЭЛЖ” - байгалийн эрдэст ус

Дугуйчид тус уралдаанд эрэгтэй эмэгтэй сонирхогчид болон мэргэжлийн дугуйчид, мөн насны ангиллаар нийт 7 өөр түвшинд өрсөлдөнө. Ангилал бүрээс 5 шилдэг дугуйчдыг шалгаруулах ба ялагчдыг цом, өргөмжлөл, ATTILA брэндийн уулын дугуй, дугуйн иж бүрэн хувцас хэрэглэл хүлээж байна. 



Эрүүл мэнддээ анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, дугуйн уралдаандаа өргөнөөр оролцохыг урьж байна. Уралдааны бүртгэл МҮОХ-ны 211 тоот буюу МДХ-ны байранд явагдаж байна.
 
Утас: 7000-9559, 7014-0434, 9918-9948, 9941-4809, 9906-7995, 9929-8921
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47041
0 эможи
keyboard_arrow_up