Эцэг, эхчүүд “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”-ыг хэлэлцэж байна
Монгол хүүхдийн гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилго бүхий “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж байна.
Мөн тус зөвлөгөөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой.
“Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-өөр монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх. Мөн үүрэг хариуцлагыг тодорхойлж элгэмсэг гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалах, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Зөвлөгөөнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцож “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.