Ихэнхи нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Энэ сарын 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи 16,18-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 11-16 градус дулаан байна. Нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.









