Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 20

Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт

09:00-17.00 цагт Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон БНСУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хамтран "Орчны эрүүл мэнд Монгол-Солонгос тулгамдсан асуудал" сэдвээр ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Наадмын бэлтгэлтэй танилцана

09:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд болон НИТХ-ын дарга  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн тохижилтын ажил, Railbus-ийн зогсоолтой танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарди ордны урдаас 08:30 цагт хөдлөнө. Утас: 88781218 91040607

Хангардь ордны 14 давхарт

09.00 цагт "Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого" уулзалт зөвлөгөөн болно.

Мэдээллийн технологийн үндэсний паркын 2-р давхарт

09:30 цагт Азийн шинжлэн ухаан паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтын нээлт Компьютер вишн лабораторид болно.

Соёлын төв өргөөнд

10:00 цагт Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал болно.

Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд

10:30 цагт "Khaan Quest 2014" олон улсын цэргийн хээрийн сургуулийн нээлт зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүсээс гадна сургуульд оролцогч 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Сэтгүүлчдийн нэгдсэн унаа 06.20-ны 09.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна. 99160187, 99299634

НМХГ-ын 511 тоотот

11:00 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд газар ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас. 99070909

Интерном номын дэлгүүрийн төв салбарт

12:00 цагт "Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх" номын нээлт болно.

Нийслэлийн иргэний танхимд

13:00-16:00 цагт  Монгол улс дахь оршуулгын Зан үйлийн "өнөө-ирээдүй" онол практикийн бага хурал болох юм байна. Утас 91915822

“Интер ном” их дэлгүүрт

16:00 цагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Талд ассан түймэр” номын нээлт болно. Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн эхний дэвтэр болох уг номыг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсэний 145 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж.

“Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд

17:00 цагт Өвөрмонголын уран бичигтэний Нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын уран бичигтэн М.Түвшингийн “АРГУСАН ХУУРЧИЙН ДОМОГ” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.

MN мэдээллийн төвд

11.00  цагт Үндэсний хамгаалалтын хамтын ажиллагааны зөвлөл Монголын Пэинтболын холбоо хамтран хамгаалалтын албадын дунд “Соёмбо” алтан цомын төлөөх үндэсний тэмцээн анх удаа зохион байгуулах гэж буйгаа мэдээлнэ. Мөн байгууллагынхаа зорилго, чиг үүргийн талаар мэдээлэл өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4700
0 эможи
keyboard_arrow_up