Нийтийн дууны НИЙТЛЭГҮҮД
Дэлхий даяарчлагдаж хүн төрөлхтөн хүссэн мэдээллээ хаанаас ч олох боломжтой болсон билээ. Үүний нэгхэн илрэл бол олон хөгжмийн урсгал, төрөл жанрууд юм.
Монголчууд бид ч тэр хөгжлийн хэмнэлээс хоцролгүй хөгжмийн олон урсгал чиглэлийг даган дуурайж, шүтэн биширч бүр уран бүтээлүүд туурьвиж аль хэдийнээ үзэгч сонсогчидтой болсон энэ давалгаанд өөрсдийн өнгө төрхөө алдалгүй үзэгч сонсогчдын дунд аль хэдийнээ орон зайгаа бат эзэлсээр байгаа уран бүтээлчид бол нийтийн дууныхан билээ.
Нэгэн хэвийн аялгуутай дуунууд дуулдаг, ижил загварын дээл хувцаснуудаас өөрийг мэддэггүй гэх шүүмжлэлд байнга өртөж байдаг нийтийн дуучид маань сүүлийн жилүүдэд эрс хувираад байгаа гэх боловч унаган нийтлэг зүйлүүд нь хадгалагдсан хэвээр л байгаа. Ингээд монголын ард түмний нийтээрээ дууг нь даган дуулж, бөхийн өргөөг хөл гишгэх зайгүй болтол нь үзэж сонирхдог нийтийн дуучдын нийтлэг зүйлсээс хүргэвэл,
Хослон дуулах: Тэдний гол имиж бол хослон дуулах. Түүгээр ч зогсохгүй ихэнх нь нэг гэр бүлийн уран бүтээлчид байдаг нь нийтлэг байдаг л зүйл шүү дээ.
Анхны тоглолт ба СТА: Нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулдаг бас нэгэн нийтлэг зүйл бол анхны тоглолтоо хийх үеэрээ СТА буюу Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгийг хүртдэг.
Уг нь бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналын журмын 3.5-д Соёл, урлагийн салбарт 20-оос доошгүй жил ажиллаж, соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан;
- Амжилт, уран бүтээл, туурвил нь аймаг, хот, улсын хэмжээнд нийтийн хүртээл болж үнэлэгдсэн; гэж заасан байх юм.
- Олон улсын хэмжээний соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан:- Ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь сүүлийн 5 жилд А, В үнэлэгдсэн Өнөөгийн СТА-ууд маань энэ шалгуурыг хэрхэн давсан юм бол.
Нэг дууг хэд хэдэн дуучин дуулах: Тэд энэ зүйлийнхээ талаар өөрсдийн хоолойндоо тохируулан, хэв маягийг нь өөрчлөн дуулсан, хуучны дууг сэргээж дуулсан гэж тайлбарладаг нь байдаг л зүйл болоод буй.
Элдэв хээ хуартай үндэсний хувцас: Сүүлийн үед монгол ахуй, монгол хувцас гээд уламжлалт ёс заншил руугаа ойртох болсон сайн тал бидэнд бий. Үүний нэг томоохон илрэл бол монгол дээл хувцасыг орчин үеийн хэв маягтай хослуулан урлаж, өмсөж зүүх нь нийтлэг болсон. Үүнээс манай нийтийн дуучид ч юу гэж хоцрох билээ дээ. Бараг л тэд эхлэлийг нь тавьсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
Сонирхолтой нь тэд нэг дизайнерын хувцасыг өмсөөд байдаг юм уу эсвэл трэнд нь юм болов уу гэлтэй өнгө загварыг ялгаагүй урт богино, өнгө өнгийн үндэсний хувцасыг эн зэрэгцэн өмцгөөдөг нь бас нэгэн нийтлэг л зүйл.