Шинээр барьж буй автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна

2014 оны 6 сарын 21

Нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн   ажлын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газартай Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны гэрээ байгуулан  нэгдсэн стандарт бүхий нийтийн тээврийн зогсоол барьж эхэллээ. 

 

 Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд Францын "JCDecaux" группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйн замын зогсоолын  хүлээлгийн талбайд байгууламж барина.  

Автобусны зогсоол нь нар салхинаас хамгаалах хамгаалалтын саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийгдсэн автобусны чиглэл, буудлын нэрийг тодорхой бичсэн, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх юм. Мөн мэдээллийн самбарууд нь давхар Say-ray усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг led гэрэлтүүлэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй. Энэхүү төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг  нэмэлт зай хураагууртай 5 м радиуст дуу авиаг дамжуулна. Автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулж байгаа юм.  2014 онд 69 автобусны буудал барих бөгөөд 31 буудлыг наадмын өмнө үлдсэнийг 8 сард багтаан ашиглалтад оруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4697
0 эможи
keyboard_arrow_up