Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

2014 оны 6 сарын 20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыганхааруулж байна.

2014 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагаар 14-19 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4692
0 эможи
keyboard_arrow_up