ФОТО: VI ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальон өнөөдөр эх орондоо ирлээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэн батальоны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат угтан авч "Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн сэтгэлээр амжилттай биелүүлсэн та бүхнээр бахархаж байна" хэмээн хүн бүрт тусгайлан баяр хүргэв.
Өдгөө ажиллагааны газар оронд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VII ээлжийн батальон үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэж байна.
Энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2011 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэнээс хойш 6 ээлж, давхардсан тоогоор нийт 5000 гаруй цэргийн алба хаагч, 2011 оноос БНСУ-ын Дарфур мужид цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 8 ээлжийн цэргийн баг давхардсан тоогоор 540 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна.