“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно
2017 оны 9 сарын 12
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-22-нд Сүхбаатарын талбайд болох юм.
Жил бүр болдог энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг эсвэл зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох боломжтой.
Тиймээс уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд саналаа нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт ирүүлнэ үү гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46911
0 эможи