Монголд угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байна

2017 оны 9 сарын 11

Монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байна.

Arslan.mn

Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан. Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж.

Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46844
0 эможи
keyboard_arrow_up