Айл өрхийн халаалтыг энэ сарын 15-аас өгнө
2017 оны 9 сарын 11
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Есдүгээр сарын 15-наас сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг өгөх бол албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөхөөр бэлтгэлээ базаажээ.
2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46824
0 эможи