Цагдаагийн алба хаагчдад зориулсан орон сууц баригдаж байна
Сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас "Цагдаа хотхон" барилгуудыг үе шаттайгаар, зах зээлийн үнээс хамгийн хямд үнээр ашиглалтанд оруулсанд алба хаагчид талархан хүлээж авч байгаа юм. Энэ удаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагдэвсгэрт "ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" цогцолборын эхний ээлжийн 180 айлын барилгыг хямд өртөгтэйгөөр цагдаагийн алба хаагчдад зориулан барих ажлыг эхлүүлээд байна.
"Цагдаа хотхон-Амгалан " цогцолборын 1м2 нь 950.000 төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлсний дараа “Хаан банк”-ны 8 хувийн хүүтэй зээлд хамруулахаар төлөвлөгдөж, 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно.
Энэхүү хотхоны барилгын ажлын гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2" хотхоны орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажлын хэсгийг Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахлан ажиллаж байгаа юм.