Хавдар судлалын үндэсний төвд МУИС-ийн оюутнууд эмчилгээний аппарат авч өглөө

2014 оны 6 сарын 19

МУИС-ийн нийт төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох гэнэ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутнууд хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хуримтуулж, мөн бусад хуулийн ангиудаас дэмжлэг авч тодорхой хэмжээний мөнгө цуглуулж чадсаны үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй "зүрхний дефибириллятор" төхөөрөмж хандивлах боломжтой болсон байна.

Хонхны баярын үйл ажиллагаан дээр "зүрхний дефибириллятор” төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд гардуулах юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4665
0 эможи
keyboard_arrow_up