ТҮЦ машинаас авсан лавлагаа албан ёсны баримт бичиг

2014 оны 6 сарын 19

“Төрийн үйлчилгээний машин” буюу ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд олгож байгаа лавлагаа, тодорхойлолтыг арилжааны Хаан, Худалдаа хөгжил зэрэг банкууд хүчин төгөлдөр бус гэж үзэн үйлчилгээ үзүүлэхгүй чирэгдүүлж байгаа талаар иргэд Засгийн газрын 11-11 мэдээлийн төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт өнөөдрийг хүртэл гомдол гаргасаар байгаа тухай эх сурвалж мэдээлсэн.

ТҮЦ машинаар дамжуулан олгож байгаа лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12, 16 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн улсын бүртгэлийн нэгдсэн сангаас гарч байгаа өндөр технологийн дэвшил, нууцлал бүхий үнэт цаасаар хэвлэгддэг. Тодруулбал, автомат машинаас гарч байгаа лавлагаа нь эрх зүйн хувьд улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарч байгаа архивын лавлагаа, тодорхойлолттой адил албан ёсны баримт бичиг бөгөөд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа үйлчилгээний нэг хэлбэр юм. Төрийн бодлого, үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү томоохон ажлын үнэлэмж, иргэдэд эрх тэгш хүрэх хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дээрх арилжааны банкуудын хамтын оролцоо, зохион байгуулалт чухал үүрэгтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4661
0 эможи
keyboard_arrow_up