Хүй долоон худагт зам барилгын ажил явагдаж байна

2014 оны 6 сарын 19

Нийслэлийн Засаг даргын А/488 дугаар захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталсан. Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам барих, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м өргөнтэй 800 у/м явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэн, 7 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4658
0 эможи
keyboard_arrow_up