ТАНЫ СОНОРТ: Яармагийн гүүрнээс Вива сити хүртэл зам хаана

2014 оны 6 сарын 19

Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Яармагийн гүүрнээс Вива ситигийн зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг 1 сарын турш хаахаар боллоо. Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөрбетон хоолойн ажил хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4657
0 эможи
keyboard_arrow_up