ТАНЫ СОНОРТ: Хуванцар саванд сүүгээ битгий хадгалаарай

2014 оны 6 сарын 18

Иргэд ундны усаа хадгалан хэрэглэж, худалдаачид айраг, сүү тээвэрлэн худалдаалахад өргөн хэрэглэж байгаа хуванцар савнаас тухайн хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд химийн бодисын шилжилт байгаа эсэхийг МХЕГ-аас шинжилсэн байна. Шинжилгээ хийхдээ “Нарантуул” худалдааны төвд худалдаалагдаж буй 10-120 литрийн багтаамжтай, иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг долоон төрлийн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарчээ. Мөн хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд 4,4 дахин их агууламжтай гарсан аж.

Шинжилгээний дүнд үндэслэн “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн, сэрэмжлүүлж байна. Иргэд, аж ахуйн нэгж олон улсад мөрдөж байгаа, хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4646
0 эможи
keyboard_arrow_up