Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ хэлэв?

2014 оны 6 сарын 18

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж  байна. /2014.06.10- 2014.06.17/

 

БШУ-ны сайд Л.Гантөмөр: Даяаршиж  буй  ертөнцөд Монголоо өмөөрдөг  шинэ  үе  үлдээе

Уламжлалт  боловсрол гэдэг манайд асуудал биш. Мэдээлэл  технологигүй,  мэдлэгийн үйлдвэрлэл хөгжөөгүй өмнөх үеийн боловсролын тогтолцоог өөрчлөхөөр  дэлхий даяараа зүтгэж байна. Энэ  шинэчлэлд  дөрвөн  сорилт  даалгавар  тулгарсан. Өнөөдөр  хүүхдүүд  төрөл  бүрийн  эх  сурвалжаас  мэдээлэл  авч  байна. Тэгэхээр  боловсролын  мэдээллээ  илүү  сонирхолтой  болгох  шаардлага  гарсан.  Хүүхдүүд  цагаа  өнгөрөөдөг  өөр, шинэ  ертөнцтэй  болчихлоо. Хүүхдүүдийн  анхаарал  татах  маш  олон  ертөнц  байна. Тиймээс  хичээл  ном  сурагчийн  сонирхлыг  татахгүй  байгаа  юм.  Энэ  асуудлууд  шинэчлэлийн  засгийн газар байгуулагдсаар  гарч  ирсэн  юм  биш.   1990 оноос  хойш  өөрчлөлт  эхэлсэн.  /Ардчилал   2014.06.17/

БҮТ-ийн  Элсэлтийн  шалгалт  хариуцсан хэлтсийн  дарга  Л.Ганбат: Элсэлтийн  ерөнхий  шалгалтыг жилд  хоёр  удаа  авдаг  болно

Энэ  онд  ерөнхий  боловсролын  сургуулийн  34 мянга  500 хүүхэд  төгсөж  байгаа.  Үүнээс  элсэлтийн  ерөнхий  шалгалт  өгөхөөр   32 мянга 832 , гадаадад сурч  байгаа 31  хүүхэд   бүртгүүлсэн. Тэд  харъяа  дүүргээсээ  шалгаалж  нийт  52  байршилд  хуваагдаж  шалгалт  өгнө. Элсэлтийн  ерөнхий  шалгалтад  бүртгүүлсэн  хүүхэд  бүр  Монгол хэл, бичгийн  шалгалт  өгнө. Энэ  нь  иргэдийн  эх  хэлний   боловсролын   чанар, хэрэглээ, харилцааны   түвшинг  тогтоох, дархлааг сайжруулах  зорилготой. Монгол  хэл ,  бичгийн  шалгал  өгөөгүй  тохиолдолд  шалгалтанд  оруулахгүй. Маргааш  монгол хэл  бичгийн  шалгалт  авна. /Өглөөний  сонин 2014.06.13/

БҮТ-ийн Хэвлэлийн мэдээлэл  хариуцсан   мэргэжилтэн  Ө.Төгөлдөр :  Ирэх бямба  гаригт  Монгол  хэл,  бичгийн  шалгалт  эхэлнэ   

Өмнөх  оны   шалгуулагчид  бүртгэлийн хуудсаа Боловсролын  үнэлгээний   төв  дээр  ирж  гарын  үсэг,  тамга  даруулж баталгаажуулна. Бүртгэлийн  хуудсан  дээрээ баталгаажуулалт хийлгэж  амжаагүй  шалгуулагчид  6 сарын  13 –ний 17:00 цагаас өмнө ирж  баталгаажуулалт хийлгүүлэх  шаардлагатай. Иргэний үнэмлэх  аваагүй  бол  лавалгаа  авч  ирнэ. Ихэнх  хичээлийн  гүйцэтгэх  хугацаа   80 минут  байна. Шалгалтын  дэвтрээ   ноорог   байдлаар ашиглаад авч үлдэх  боломжтой. Энэ  онд  төгссөн  элсэгчид  төгсч  байгаа  сургуулийнхаа  харъяа  элсэлтийн  ерөнхий  шалгалтын  байранд   шалгалт  өгнө.  /Зууны  мэдээ  2014 .06.11/

 

НБГ-ын дарга Ц.Отгонбагана: 3-р сургуулийн барилгыг 2015 гэхэд   ашиглалтад  оруулах  төлөвлөгөөтэй   байгаа

Нийслэлийн хамгийн  их   хүндрэлтэй  байгаа  асуудлын   нэг  бол  сургууль  цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэлээд тулгамдаж байна. Бид  боломжтой  бүх  аргыг  дайчлан  ажиллаж  байна .   Өнгөрсөн  жил   85  цэцэрлэг  шинэ байгуулагдаж   тусгай  зөвшөөрөл авсан. Саяхан 21  цэцэрлэг   тусгай  зөвшөөрөл авсан.   Энэ  намраас  үйл  ажиллагаа явуулна. Дэлхийн банкны санхүүжилтээр   хийгдэж  байгаа  Канад  технологиор барих  17  цэцэрлэг   ирэх  есдүгээр  сард   бүрэн  ашиглалтанд  орно. Гуравдугаар  сургуулийн  барилгын  асуудал  хоёр,  гурван  жил  яригдаж  байгаа. Энэ  нь  төсөв  мөнгөтэй  холбоотой. Өнгөрсөн  жил  Нийслэлийн  худалдан  авах  ажиллагааны  газраас   нээлттэй  тендер  зарлаж  гүйцэтгэх  компанийг  шалгаруулсан. Энэ  сургуулийн  царцаагдсан  барилгын хөрөнгө  мөнгөний  асуудлыг  саяхан  шийдсэн.  3-р  сургуулийн  барилгыг  2015 гэхэд   ашиглалтад   оруулах  төлөвлөгөөтэй   байгаа /Нийслэл таймс 2014.06.13/

Монгол  Герман  МСҮТ-ийн багш Н.Ганхуяг : Гагнуур сайн байж бүтээн   байгуулалт  амжилттай явагддаг

Манай  улсаас  Бээжин  хотод  энэ  сарын  эхээр   болсон    Олон  улсын  гагнуурчдын   тэмцээн  дөрвөн  төрөлд   долоон  тамирчин  оролцсон. Бид  өөрсдийгөө  ямар  хэмжээнд яваагаа  мэдэхийг  хүсэн  энэ  тэмцээнд  оролцсод сайн  амжилт үзүүлсэн.  Авто  гагнуур  хүрэл, аргон  гагнуур   мөнгө,  хүрэл  бэлдэц  бэлтгэх  гагнуурт  мөнгө  медаль  авч, багаараа  хоёрдугаар  байрт  орсон.  Монголчууд  их  уран хүмүүс  гэж  би   боддог. Дээр  үед  бурхнаа  урлагдаг  байсан  шүү  дээ. Манайд  барилгын  компаниудын  туслан  гүйцэтгэгч  нь  Хятад  байдаг  учир  дандаа  хятадуудыг  ажиллуулдаг. Харин дотоодын  компаниуд  бол  бүгд  Монгол  гагнуурчдаа   авч  ажиллуулдаг.  Манайд  залуучууд  гэлтгүй  40  настай  хүн ч  сургалтанд  суудаг.  Гагнуур  сайн  байж  бүтээн  байгуулалт  амжилттай явна . /Үндэсний  шуудан  2014. 06.17/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4622
0 эможи
keyboard_arrow_up