“Хөдөлмөрийн яармаг – 2014” болж байна

2014 оны 6 сарын 18

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран Анагаах ухааны боловсрол олгох Их, дээд сургуулийг төгсөгчид, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулан “Хөдөлмөрийн яармаг -2014” зохион байгуулж байна.

 

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус яармаг  МҮЭСТО-нд 13:00 цагт нээлтээ хийсэн бөгөөд тус үзэсгэлэн нь шинээр төгсөж байгаа оюутнуудаас гадна мэргэжлээ дээшлүүлсэн, нарийн мэргэжил эзэмшээд ажил хайж байгаа хүмүүсийг хамарч байгаагаараа онцлогтой юм байна. Энэ жилийн яармагт хөдөө орон нутаг, нийслэл, дүүрэг, ЭМЯ-ны харъяа байгууллагууд болон төвүүдээс 35 төлөөлөл оролцож байгаа бөгөөд нийтдээ 375 сул ажлын байр хүлээгдээд байгаа юм байна. Тус яармагийн гол зорилго нь хүмүүст сул ажлын байрыг сурталчилахад оршдог юм байна. Энэ жил нийт 16 Их дээд сургуулийн 2633 оюутан шинээр төгсөж байгаа юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4618
0 эможи
keyboard_arrow_up