Нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёсон өдрүүд

2014 оны 6 сарын 18

Нийслэлийн хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар залууст урлагийн сайхныг мэдрүүлэх, хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 160 м2  талбайд 3D  зургууд зурлаа.  Багатойруу, Сөүлийн гудамж, МУБИС-ийн ойролцоох гудамж, талбайд зурж  байгаа 3D зургууд нь хотын соёлыг иргэдэд сурталчилах, архи, тамхи, хорт зуршлын эсрэг агуулга илэрхийлсэн юм. СУИС, ИЗИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд, чөлөөт уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна. Энэхүү шинэлэг арга хэмжээ нь олны талархлыг хүлээж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнхи орнууд зурган гоёлоор ийнхүү хотоо чимдэг юм .

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4597
0 эможи
keyboard_arrow_up