Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 18

Монголын архитекторуудын эвлэлийн байранд

g08:30 цагт “Орон сууц ба хөгжлийн зөвлөлийн орон сууцны санхүүжилтэд болон уг орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулахад Хуримтлалын төвлөрсөн сангийн үүрэг”, “Хуучны, нийтийн зориулалттай төрийн орон сууцнуудын засвар шинэчлэл”, “1960-аад оны хямд орон сууцнаас 1990-ээд оны тохилог, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөгжлийн замнал” зэрэг сэдвээр семинар болно. БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно.

Хангарьд ордны 14 давхарт 09:30 цагт “Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн хамтарсан бизнес уулзалт зохион байгуулах гэж байна.

Төрийн ордны Г танхимд 10:00 цагт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэвлэлийн хурал хийнэ.

gЗоонозын өвчин судлалын үндэсний төвд 11:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус төвийн үйл ажиллагаатай танилцана.

Хүүхдийн урлан бүтээх төвд  11:00 цагт Дүүргийн иргэдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний соёл, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 18-аас дээш насны иргэдийн дунд зохион явуулсан “Бид Сүхбаатарчууд” урлагийн наадмын шилдгийг шалгаруулах тоглолт болох гэж байна.

7 буудлын эцэст 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл харъяа хэлтэс, албад хамтран Гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.

gМонголын театрын музейд 11:00 цагт Монгол улсын циркийн урлагт “Морьтоны гайхамшиг” үзүүлбэр үүсэн байгуулагдсаны 40 жил, Үндэслэн баигуулагч Д.Норовцэрэн агсаны мэндэлсэний 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

gҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:40 цагт “Цагдаагийн алдар” хүндэтгэлийн талбайд 2014 оны Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг төгсөж буй төгсөгчдийг цагдаагийн байгууллагын удирдлагууд хүлээн авч, тушаал, цол гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болно.

hҮндэсний мэдээллийн төвд 12:30 цагт Орон сууц захиалагчдын хохирогчдын холбоо шинээр нээгдэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Хурлаар хохирсон иргэд барилгын компаниудаас хохирлоо барагдуулах талаар ярилцана.

hМҮЭСТО-нд 13:00 цагт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран анагаах ухааны боловсрол олгох Их, дээд сургуулийг төгсөгчид, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулан “Хөдөлмөрийн яармаг – 2014” зохион байгуулах гэж байна.

НҮБ-ын байранд 14:00 цагт Улаанбаатар дахь олон улсын нэрт судлаач П.М.Мүкэржигийн “Далайн эрх зүй ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашиг” сэдэвт лекцтэй.

gД.Нацагдоржийн нэрэмжит номын санд 16:00 цагт Номын сангийн Америкийн Соёлын төвд Хүний эрх, эрхийн мэдээллийн булангийн нээлт болно.

“Art House” төвийн 3 давхарт 16:00-18:00 цагт “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын “Сайхан бие” төслийн баг  “Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн болон сэтгүүлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно.

Тэнгис кино театрт

19:00 цагт  Бүгд найрамдах Турк улс Монгол улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд “Istanbul Unveiled” баримтат кино гарна.

а

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4596
0 эможи
keyboard_arrow_up