Байгалийн чулуун замын байршлыг өөрчлөв

2014 оны 6 сарын 18

Энэ онд 9 байршилд байгалийн чулуугаар зам барихаар батлагдсан ч 2 байршилд буюу Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 0.1 км, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон тул байршлыг өөрчилөхөөр  нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны А/473 дугаар захирамж гарлаа. Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын гудамжтай холбогдох байгалийн чулуун хучилттай авто зам, БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Номун эмнэлгийн зүүн талын орон сууцны хороолол доторх авто замаас 84-р байр хүртэлх зайд байгалийн чулуун хучилттай авто зам барихаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4588
0 эможи
keyboard_arrow_up