Монгол хэл, бичгийн шалгалтнаас хоцорсон 1400 хүүхдээс дахин шалгалт авна

2014 оны 6 сарын 17

Өнгөрсөн бямба гаригт элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл, бичгээр эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд нийт 38332 шалгуулагч бүртгүүлснээс 1400 нь эхнийхээ шалгалтад орж чадаагүй байна. Иймд эдгээр сурагчдаас дахин шалгалт авна гэсэн ташаа мэдээлэл зарим сонин, сэтгүүлд нийтлэгджээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Дахин шалгалт авах тухай огт яригдаагүй харин монгол хэл, бичгийн шалгалтаа өгч чадаагүй 1400 сурагчдад л  дараагийн шалгалтанд орох эрхийг нь өгсөн” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4573
0 эможи
keyboard_arrow_up