Цэцгэн мандлаар чимэглэж эхэллээ

2014 оны 6 сарын 17

Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд энэ жилийн нийслэлийн төсөвт нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн 6 дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онцлогтой.

Тухайлбал ногоон байгууламжийн нэгдсэн тооллого, цэнэг усалгаа, мод хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх шохойдолт зэрэг ажлуудыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүдээс бүрдсэн 168 хүн агротехнологийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэсэн.

Дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хотод анх удаа 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьсан юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь байнгын усалгаа байдаг тул өглөөний 07.00 цагаас 20.00 хүртэл, шөнө 24.00 цагаас өглөөний 08.00 хүртэл тусгай зориулалтын 12 машинаар өдөр бүр усалгааны ажил гүйцэтгэж байна.

Өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна. Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах юм. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4568
0 эможи
keyboard_arrow_up