БНСУ-ын Данкүкийн их сургуулийн доктор Жан Хо Сөнд “Алтан гадас” одон гардуулав

2014 оны 6 сарын 17

Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкүкийн их сургуульд монгол хэлний тэнхим байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг бэлтгэх үйл хэрэгт хувийн зүгээс болон сургуулийн удирдлагын хувьд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус их сургуулийн захирал, доктор Жан Хо Сөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж түүнд 6 дугаар сарын 16-ны өдөр гардуулав.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд болсон уг ёслолын үеэр Жан Хо Сөн Монгол Улсын төрийн өндөр дээд шагналаар шагнасанд талархал илэрхийлээд тус сургуулийн зүгээс монгол түүх, соёлын судлалын чиглэлээр тэнхимын сургалт, үйл ажиллагааг өргөжүүлж судалгаа, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, энэ талаар Монголын сургалтын байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ-ны төлөөлөл,  Данкүкийн их сургуулийн багш, ажилтан, оюутнууд, мөн тус сургуульд багшилж буй монгол багш нар, Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин нар уригдан оролцов.

Данкүкийн их сургуулийн Монгол хэлний тэнхим анх 1993 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 230 гаруй хүн монгол хэл, түүх, соёл,  орон судлаачийн мэргэжлээр төгссөн. Тус сургуулийн дэргэд Монгол судлалын төв ажилладаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4558
0 эможи
keyboard_arrow_up