Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Хан-Уул дүүргийн хороод “BOWLING”-ийн тэмцээн зохион байгууллаа

2014 оны 6 сарын 17

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Хан-уул дүүргийн Хороодын ажилтан албан хаагчдын дунд  “Боулингийн тэмцээн” –ийг 2014 оны 6- дугаар сарын  14-ний  өдөр  Мишээл төвийн “Big bowling” клубт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн 16 хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь дүүргийн хороодын засаг дарга нарын нийгэм, спортын идэвхийг тодхон харууллаа. Боулингийн тэмцээнд 16 багийн 64 тамирчид цэц мэргэн, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөснөөс:
   I-р  байрт  Б.Болд даргатай 1-р хорооны баг тамирчид 409 оноогоор
  II-р байрт Б.Бямбацогт даргатай 5-р хорооны баг тамирчид 390 оноогоор
  III-р байрт А.Бумчумаа даргатай 10-р хорооны баг тамирчид 360 оноогоор тус тус шалгарч , цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Тэмцээний тусгай байрт Ч.Наранцэцэг даргатай 2-р хорооны баг тамирчид шалгарсан аж. Тусгай байрын шагналыг тус хорооны үндсэн ажилчдаа хамруулсан байдал, мэдүүлэг,  хувцаслалт, тэмцээнд оролцож байгаа сахилга бат зэрэг олон зүйлийг харгалзан дүгнэсэн байна. Тусгай байрын гол өрсөлдөгч нь  16-р хороо байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4556
0 эможи
keyboard_arrow_up