Аэро Монголиа ХХК экс ерөнхийлөгч П.Баатарсүрэнгийн талаар мэдэгдэл хийж байна
Аэро Монголиа ХХК-ийн экс ерөнхийлөгч П.Баатарсүрэнгийн талаар "Моннис интернэшнл" ХХК-аас мэдэгдэл хийж байна. Тус хэвлэлийн хуралд "Моннис пропертиес" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт, "Моннис пропертиес" ХХК хуульч, өмгөөлөгч Т.Хонгор, "Моннис Майнинг экьюпмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхбаатар болон тус компани хуульч, өмгөөлөгч В.Гомбодорж нар оролцож байна.
Тэрээр тус компани болон иргэн П.Баатарсүрэнд холбогдох хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайтуудаар эсрэг илт гүжир гүтгэлэгийн шинэжтэй, ор үндэслэлгүй мэдээлэл гаргасны зэрэгцээ энэ хэргийг зохих журмын дагуу шалгаж, хянаж шийдвэрлэсэн хуулийн байгууллага болон шүүхийн үйл ажиллагааг илтэд буруутган, хий хардлага сэрдлэгийн үүднээс хээл хахууль, авлига өгсөн, авсан гэх зэргээр Монгол улсын хууль, шүүх эрх бүхий байгууллага болон тус компанийн бизнесийн нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдан, гэмт хэрэгт гүтгэж байна. Мөн үүнийгээ түүний эхнэр гэх Ш.Цогзолмаагийн Монгол улсын Ерөнхийлөгчид хандсан захидал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа үйлдлийг эрс эсэргүүцэн Моннис Интернэшнл ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдэлийг гаргаж хийж байгаа юм байна.
Энэхүү мэдэгдэлийн дэлгэрэнгүйг хүргэж байна.