“Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийн хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг аймгуудад ажиллаж байна

2014 оны 6 сарын 17

ХСҮТ-ийн Г. Пүрэвдорж ахлагчтай 8 эмчийн бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн тавдугаар сарын 19-нөөс 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай хотод, мөн тавдугаар сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймагт тус тус ажиллалаа.

Завхан аймаг дахь аяны нээлтийг 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулагдаж, ЭМГ болон аймгийн нэдсэн эмнэлэг, Хаан банкны удирдлагууд болон аймгийн иргэд, олон нийт өргөнөөр оролцсон. Харин Говь-Алтай аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян-2014” аяны нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Хаан банкны удирдлагууд болон аймгийн иргэд оролцов.

Аяны хугацаанд Завхан аймагт нийт 1544 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Үүнээс: Хавдрын сэжигтэй тохиолдол-19, хоргүй хавдар-166, хавдрын урьдал өвчин -97 илэрсэн ба эсийн шинжилгээ-180, эдийн шинжилгээ-24, leep эмчилгээ-6 хүнд хийлээ.

“Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо эмчилгээ” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулж, сургалтад аймгийн болон сумдын эмнэлэг, ЭМГ-ын нийт 73 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Мөн аяны үйл ажиллагааны хүрээнд хорт хавдраас сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулав. Хавдар өвчний урьдчилан сэргийлэлтийн талаар гарын авлага, сурталчилгааны зөвлөмж, санамжийг иргэдэд түгээхийн зэрэгцээ багийн ахлагч клиникийн профессор, АУ-ны магистр, зөвлөх эмч Г. Пүрэвдорж Завхан аймгийн “Шинэ Завхан” телевиз болон бусад телевиз, радиогоор иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Хаан банкны 63 ажилтныг хавдар өвчний эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамруулж, тэднийг сайн дурын идэвхтнээр бэлтгэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4534
0 эможи
keyboard_arrow_up