Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж, ажлын байранд зуучлана

2014 оны 6 сарын 17
Нийслэлийн Засаг дарга “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах  Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллана.   Тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн судалгааны ажлыг 2014 оны 06 дугаар сарын 09-нээс 2014 оны 07 дугаар сарын 09-ний хооронд  явуулж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлтэй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан хамтарч ажиллахыг тус төвийн захирал Ц.Иньяахүүд, орон гэргүй тэнэмэл иргэдийг бүрэн хамруулан зохион байгуулж ажиллахыг  нийслэлийн Нийгмийн  халамж, үйлчилгээний газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа.

 Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 68,825,000  төгрөгийг 2014 оны нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл орон орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.

Жич: Гэр оронгүй тэнэмэл иргэдийн бүртгэл судалгааг гарган мэдээллийн сан бүрдүүлэх арга хэмжээний зардлыг хүснэгтээр танилцуулъя.

Зардлын нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгж зардал Нийт зардал
1 Ажлын хөлс Хүн/өдөр 30 хүн
30 хоног
30000 27,000,000
  Судалгааны материал /гар чийдэн, цүнх, маск, гар ариутгагч, дэвтэр бал Хүн/өдөр 30 хүн 25000 750,000
  1.  
Унааны зардал төг 9 40000 9,640,000
 
  1.  
Мэдээллийн сан бүрдүүлэх цахим орчны программ хийлгэх ш 1
 
20,000,000
 
20,000,000
  1.  
Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион байгуулах Хүн/өдөр 30хүн Хоол цай 30000
   б/х-8000
   3 зөвлөх    100000
Заал 450000
1,890,000
  1.  
Судалгааны материалын эх бэлтгэл ш 1 300,000 300,000
  1.  
Судалгааны тайлан мэдээ хэвлүүлэх ш 50 12000 600,000
  1.  
Зөвлөх үйлчилгээ   1 5,000,000 5,000,000
 
  1.  
Нийт дүн     68,825,000
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4531
0 эможи
keyboard_arrow_up