Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
09:00 цагаас “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаарх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болно.
09:00 цагаас Аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн Тэтгэврийн байцаагч нарын чадварыг дээшлүүлэх сургалт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоотод эхэлнэ.
09:00 цагаас Be Forward компани НИТХТ-д хүмүүнлэгийн тусламжийн чингэлэгүүдийн дээжийг гардуулах нээлтийн үйл ажиллагаа Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулах гэж байна. Үйл ажиллагаанд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл Хөгжил" төв, НИТХТ нар оролцоно.
10:00 цагаас Чингисийн талбайд “Хамтдаа хөгжье” өдөрлөг болно. Өдөрлөгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Японы сумогийн 68 дахь аварга Д.Дагвадорж нар оролцоно. Энэ үеэр орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмжүүлж буй төрийн бус байгуулалгууд, хүүхдийн асрамжийн байгууллагуудад тусламжийн зүйл гардуулна. Утас: 88781218 325044
10:00-12:00 цагийн хоорнд “Мазаалай баавгай хамгаалах хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд болно.
11:10 цагаас Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Алтанбулаг худалдааны чөлөөт бүс байнгын дэглэмд шилжиж байгаатай холбоотой иргэд аж ахуй нэгжүүдэд хоёр төрлөөр газар олголт хийж эхэлж байгаатай холбогдуулан автомашин, барилгын материалын чиглэлээр түлхүү хувиарлалт хийх талаар хэвлэлийн хурал болно.
12:00 цагаас БОНХЯ-ны Хан танхимд БОНХ-ын сайд С.Оюун УИХ-ын Чуулганаар өнгөрсөн баасан гарагт батлагдсан "Ногоо хөгжил" бодлогынбаримт бичгийн талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагаас "Хувийн хэвшлийн оролцоо: Тогтвортойөгжилд ЖДБ-ийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" сэдэвт 2015 оноос хойшхи хөгжлийн асуудлаархи үндэсний зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байранд /Германы элчингийн баруун талд, Сүхбаатар дүүргийн хойд талд байрлах/ эхэлнэ. Уулзалтад Монгол улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга шадар туслах, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр Ази, Номхон далайн бүсийн захирал Ноён Хаолянь Шу оролцож байна. Зөвлөлдөх уулзалт 17,30 хүртэл үргэлжилнэ.
16:00 цагаас Монгол Улсад “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль батлагдан гарч, дагаж мөрдсөнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шалгарсан 15 эвлэрүүлэн зуучлагчдид гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТанхимын 404 тоотод болно.