Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ ЭЕШ шалгалтад авч явах материалыг нягталж үзэхийг анхааруулж байна
2014 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэл бичгийн шалгалт авах явцад хяналт тавихад Хан-Уул дүүргийн хэмжээнд ХААИС, Монгол дээд сургуулиудын байранд шалгалт зохион байгуулагдаж байна.
Шалгалт өгөхөөр 1158 шалгуулагч бүртгүүлснээс шалгалтад ирээгүй 20, хоцорсон 2, бүрэн дунд боловсролын гэрчилгээ мартсан 10, иргэний үнэмлэх, сургуулийн тодорхойлолтгүй 5, суудлын хуваарь хэвлэж аваагүй 3, өөрийнхөө оронд хүн оруулах оролдлого хийсэн 1 шалгуулагч байлаа. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ шалгалтад авч явах материалыг нягталж үзэх, шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалт авах ХААИС, Монгол дээд сургуулийн хичээлийн байранд ирж, 10 минутын өмнө ангид орж суудалдаа суусан байна.
Шалгалтад:
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Иргэний үнэмлэх
4. Бүрэн дундын гэрчилгээ авч ирнэ. Материал дутуу ирсэн, хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхааруулж байна.
2014 оны 06 дугаарсарын 16,17,19-ны өдрүүдэд ХААИС, Монгол дээд сургуулийн байранд шалгалт авах цаг, хуваарьтай танилцаж, шалгуулагчийн хувийн бэлтгэлийг сайн хангах шаардлагатай байна.
6 дугаар сарын 16
10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17
08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19
08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй
Боловсролын үнэлгээний төвөөс дараах шийдвэрийг гаргасан байгааг анхаарна уу.
МОНГОЛ ХЭЛ БИЧИГ-ийн шалгалтаас хоцорсон шалгуулагчид бусад сонгосон хичээлүүдийн шалгалтанд орж болох бөгөөд дахин МХБ-ийн шалгалтанд хамрагдана.
ЖИЧ: Дахин авах МХБ-ийн шалгалтын хугацааг БҮТ-өөс мэдэгдэнэ.