Иргэд "Газрын тухай хуулийн төсөл"-ийг батлахыг эсэргүүцэж Чингисийн талбайд жагсаж байна
2014 оны 6 сарын 16
УИХ-аар хэлэлцэж байгаа Газрын тухай багц хуулийн төслүүдэд иргэдэд газрыг өмчлүүлэх нэрийдлээр гадаад,дотоодын хэсэг бүлэг хүмүүст хувьчилж олгох гэж байна гэж үзэж энэ цаг мөчид Чингисийн талбайд жагсаал хийж байна. Тус жагсаалыг иргэн Л.Баярсайхан, Ц.Цогтсайхан, "Дэлхийн Монгол" нэгдлийг төлөөлөл нар Газрын тухай хуульд орох гэж буй ноцтой өөрчлөлтүүдийг таниулах зорилгоор хийж байгаа бөгөөд Газрын тухай хуулийг батлавал, Монгол улсын газар нутаг, байгалийн баялаг ашигт малтмал нь гадаадаас авах зээлийн барьцаанд тавигдаж, Монгол улсын тусгаар тогтнолд шууд аюул учруулна хэмээн үзэж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4514
0 эможи