Хан-Уул дүүрэг сургагч багш нараа хүлээн авч уулзлаа
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн боловсролын газраас санаачлан мэргэжил бүрээр Нийслэлийн сургагч багш нарыг томилон, "Сургагч багш -2014" сургалтыг зохион байгуулж, багш нар хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулан Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүд 3 бүсээр ажиллахаар 45 сургагч багш бэлтгэгдлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас “Хүүхдэд ээлтэй-Хан-Уул дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХУД-ийн боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар дүүргийн 45 сургагч багш нарыг хүлээн авч уулзаж, цаашид ямар чиглэлээр хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг сургагч багш нарт ажлын амжилт хүсч, санаачлагатай үр, дүнтэй ажиллахыг зөвлөн, сургалтын хэрэглэгдэхүүн болон урамшуулалд 40.5 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна.