Хотын тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

2014 оны 6 сарын 16

Нүүдлийн соёл иргэншилтэй байсан Монголчуудын дийлэнх нь буюу нийт хүн амын 68 хувь нь одоогоор хот суурин газар амьдарч байгаа нь Азийн бүсийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Нийт хүн амын 40 гаруй хувь нь суурьшсан нийслэл хотод эдийн засгийн өсөлт төвлөрсөн нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг эзэлж байгаа юм байна. Харин нутаг дэвсгэрийн ердөө 0,3 хувийг эзэлж буй Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр 4-өөс илүү хувиар өсч байгаа нь хотжилт эрчимтэй хөгжиж байна. Тиймээс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монгол улсын засгийн газрын байгууллагуудтай хамтран Хотын тогтвортой хөгжлийг бий болгох нь хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэл хот маань тогтвортой хөгжиж байгаа ч ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөө зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулсаар байгаа юм. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хорооллын бүсэд нийтийн тээвэр, эмнэлэг, сургууль, бохир усны шугам дэд бүтэц хөгжөөгүй газар амьдарч байна. Тиймээс хотжилтыг улс орон даяар жигд тэнцвэртэйгээр хөгжүүлэх, нийслэлд төвлөрч байгаа хэт их ачааллыг бууруулах, тусгайлсан арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4503
0 эможи
keyboard_arrow_up