Зам тээврийн ослын 62,1 хувь нь хөдөө орон нутгийн зам дээр гардаг

2014 оны 6 сарын 16

ЦЕГ-ын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын хэлтсээс сүүлийн үед орон нутгийн замд осол их гарах болсонтой холбогдуулан ЦЕГ-ын ЗХАБХ-ийн дэд хурандаа Ч.Зоригтбаатар, ЗХАБХ-ийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ц.Сугаржав, ЗХАБХ-ийн дэд хурандаа Б.Галсанжамц нар өнөөдөр ЦЕГ-ын хэвлэлийн төв байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2014 он гарснаар эхний таван сарын байдлаар 769 зам тээврийн осол гарч 148 хүний амь нас эрсэдсэн бөгөөд үүний дийлэнхи нь буюу 62,1 хувь нь орон нутгийн замд гарсан осол байна. Орон нутгийн замд гарч байгаа ослын дийлэнхи нь  хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ оролцдог гэх мэт олон шалгаануудаас болоод зам тээврийн осол ихээр гарах болсон гэсэн судалгааг гаргасан байна. Мөн мотоциколтой холбоотой хэргүүд ихээр гарах болжээ. Иймээс энэ хэргийг бууруулах зорилгоор ЗЦЕГ-аас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд үүнд:

Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч автобусанд GPS системийг суурилуулж хяналт тавьж ажиллаж байгаа, ЦЕГ-ын даргын 2002 оны захирамжаар цэгэн болон хөдөлгөөнт эргүүлийг гаргаж ажиллах, 150 километр тутамд нэг байнгын хяналтын хороог байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд орчин үеийн техник технологийг ашиглаж камержуулах ажлыг эхлүүлээд явж байна хэмээн дэд хурандаа Б.Ч.Зоригтбаатар ярьлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4499
0 эможи
keyboard_arrow_up