Оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байхыг үүрэг болголоо
Холбооны Бүгд найрамдах Бразил Улсад Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 74 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэйгээр уртасгасан цагаар ажиллаж байна.
Эдгээр аж ахуйн нэгж нь өглөөний 08 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд хуулийн дагуу 00 цагаас хойш бага градустай согтууруулах ундааг худалдан, борлуулна. Мөн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Цагдаагийн газраас уртасгасан цагаар ажиллаж буй аж ахуйн нэгжийн ойролцоо цагдаагийн эргүүлийг тогтмол гаргаж байна. Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр дээрх мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Тэмцээн үзэж буй иргэдийн аюулгүй байдал, ойролцоо амьдарч байгаа оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байхад анхаарч, хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болголоо.